Соёлын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2021-2022 оны салбарын хамтын хэлэлцээрийг өнөөдөр байгуулав.
Хамтын ажиллагааны хэлэлцээрт Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг нар гарын үсэг зурж, албаны бусад хүмүүс байлцлаа.
Энэхүү хэлэлцээрт соёлын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудалд үйлдвэрчний эвлэлийн болон салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалд ажиллагчдад нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох журам, зааврыг боловсруулж, мөрдүүлэх зэрэг асуудлуудыг тусгалаа.