“Монголын инновацийн 7 хоног -2021”оролцогчид цахимаар орон зай харгалзахгүй нэгдэж, мэдээлэл солилцлоо

“Монголын Инновацын 7 хоног -2021” арга хэмжээний хүрээнд “Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл” салбар хуралдааныг Соёлын яам, Соёл, Урлагийн Их Сургууль хамтран зохион байгууллаа.

Салбар хуралдааны үндсэн илтгэл, салбарт тулгамдаж буй асуудлууд болон оролцогчдын гаргасан санал, хүсэлтийг тусгасан соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлд:

  • Соёлын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх
  • Соёлын статистик мэдээлэл бүрдүүлэлтийг олон улсын жишигт хүргэх, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлэх
  • Төрийн өмчит соёл урлагийн байгууллагуудын менежментийн загварыг өөрчилж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
  • Соёл урлагийн салбарт зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх
  • Соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах 8-н сэдвийн хүрээнд санал, зөвлөмж гарсан байна.

“Монголын инновацийн 7 хоног-2021" арга хэмжээний онцлог нь цахимаар зохион байгуулагдаж, оролцогчид орон зай харгалцахгүй нэгдэж, мэдээлэл солилцон, хөгжих боломж байгааг харууллаа.

Салбар хуралдаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Л.Мөнбат, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн, СУИС-ийн захирал Э.Сонинтогос нар илтгэл тавьж, чиглүүлэгчээр СУИС-ийн Соёлын сургуулийн соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, соёл, урлаг, бизнес, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл болох нийт 289 хүн оролцов.