Монголын Инновацийн 7 хоног-2021” цахимаар болно

Монголын Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног -2021” арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.

Соёлын яамнаас энэ жилийн арга хэмжээнд “Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл” салбар хуралдааныг Соёл урлагийн их сургуультай хамтран зохион байгуулахаас гадна инновацийн олон улсын цахим үзэсгэлэнд соёлын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог шинж чанарыг харуулсан богино хэмжээний танилцуулга, видео, баннер, каталогийг байршуулж оролцох юм.

Ерөнхий зохион байгуулагчаар нь БШУЯ болон хамтран зохион байгуулагчаар Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Залуу судлаачдыг дэмжих сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Старт-ап Монгол ТББ,Монголын хамтын оффисуудын холбоо, “Старт-ап маркетинг спейс” ХХК, MN agency зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулагдаж байна.