Олон улсын эх хэлний өдөр тохиож байна

Олон улсын эх хэлний өдөр өнөөдөр тохиож байна

“ … хэл мөхсөнөөр соёл ч мөн устдаг

1999 онд ЮНЕСКО дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 02 дугаар сарын 21-ний өдрийгОлон улсын эх хэлний өдөрхэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг болсон билээ.

Хоёр жил гаруй дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас 1.5 тэрбум оюутан сурагчид танхимаар суралцах боломжгүй болсон. Олон улс оронд зайн сургалтын нөхцөлийг хангалттай бүрдүүлээгүйгээс болж боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход бэрхшээл учирч байна.

Иймээс ЮНЕСКО энэ жил буюу 2021 оныгНийгэм, боловсролын хүрээнд олон хэлний мэдлэгийг дэмжих өдөрхэмээн зарлалаа. Ирэх 10 жилийн гол зорилт бол хүн төрөлхтний гайхамшигт өв хэлний олон янз байдлыг хадгалан хамгаалах явдал бөгөөд 2022-2032 ондНҮБ-аас Уугуул хэлний олон улсын 10 жил”-ийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.