“Алтан бийр-2021” уралдааны шилдгүүд тодорлоо

МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, "Залуу уран бүтээлчдийн нэгдэл"-ийн тэргүүн С.Зэсээ, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн Н.Отгонбат нар өнөөдөр гардуулав.

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт LAND бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр уран бүтээлч С.Балжинням нар тодорлоо.