Төслийн эцсийн шатны шалгаруулалтыг телевизээр олон нийтэд хүргэнэ

Соёл, урлагийг дэмжих сангаас 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын эхний 1,2 дугаар үеийн шалгаруулалт дууслаа.

Энэ оны сонгон шалгаруулалтад оролцогчид 8 төрөл, сэдвийн хүрээнд 722 төсөл ирүүлээд байсан юм. Нэгдүгээр үе шатыг төслийн баримт бичгийн бүрдэл, төрөл, сэдэвт нийцсэн эсэх шалгуур үзүүлэлтээр, хоёрдугаар шатыг төслийн үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, үр дүн, туршлага, зохион байгуулалт, санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол, нийгэм, хувь хүнд үзүүлэх нөлөө, хэрэгжих боломж, ач холбогдол, шинэлэг байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр оноо өгч шалгаруулаад байна.

Төслийн гуравдугаар шатны шалгаруулалтад нийт 125 төсөл үлдээд байгаа бөгөөд эцсийн шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй телевизийн контент хэлбэрээр зохион байгуулан, санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхээр боллоо.

Жич: Нийт төслийн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчид мэдээллийг төслийн хамт илгээсэн утас, цахим хаягаар хүргүүлэх болно.