ЖУРМЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА

“Музейн тухай хууль” Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн 2021 оны 1 дүгээр сарын 29-нд ёсчилон батлагдсан билээ. Тус хуулийг дагасан болон “Соёлын өвийг хамгаалах тухай” хуульд нийцсэн дүрэм журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг Соёлын яамнаас зохион байгуулж байна. Эхний ээлжинд Музейн тухай хуулийн 12.1-т заасан “Сан хөмрөгийн зөвлөлийн үлгэрчилсэн журам”, 5.7-д заасан “Музейн олон нийтийн зөвлөлийн үлгэрчилсэн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн төслүүд дээр сонирхогч этгээдүүд болон олон нийтээс санал авч байна. Иймд Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслүүдтэй танилцан зүйл заалт нэмэх, хасах талаар саналыг Соёлын өвийн газрын газрын ахлах мэргэжилтэн О.Мэндсайхан (mendsaikhan@moc.gov.mn хаягаар)- д ирүүлнэ үү.

МУЗЕЙН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ