Засгийн газрын гишүүд “Монгол төрийн соёмбо” үзэсгэлэн үзлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний музейд “Монгол төрийн Соёмбо”, “Билгэ хааны эрдэнэс”, “Хүннүгийн археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнгүүд гарч байна.

Эдгээр үзэсгэлэн нь Монгол төрийн соёмбо, түүнтэй холбоотой соёлын өвийн дурсгалуудыг нэг дор цуглуулснаараа онцлог юм.

Үзэсгэлэн 20 гаруй хоног гарч өнөөдөр дуусаж байгаа бөгөөд хаалтын өдөр нь Засгийн газрын гишүүд үзэж сонирхлоо.