Засгийн газрын 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар олон улсын тэмцээнд оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцэж, “Мөнгөн шагнал олгох тухай” 404, 405 тоот тогтоол батлав.
Ингэснээр,
• 2021 онд Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон “Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаан”-д гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүй,
• 2019 онд АНУ-д зохиогдсон Барток-Кабальевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найраг, Н.Саруул, Э.Энх-Ундрал,
• Мөн сургуулийн сурагч, хоёрдугаар байр эзэлсэн Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, мөн сургуулийн оюутан А.Мандалноров
• Гуравдугаар байр эзэлсэн, мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал олгохоор болов.