Соёлын яамны дэмжлэг дор “UB ART FESTIVAL 2021” Улаанбаатар олон улсын дүрслэх урлагийн наадмын хүрээнд Монголын дүрслэх урлагийн салбарт шинэ өнгө төрөх болсон чулуун барималын симпозиум монголд анх удаа 2021 оны 11 сарын 20-оос 12 сарын 15-ныг хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Чулуун барималын симпозиумын арга хэмжээг зохион байгуулсанаар монгол уран бүтээлчидээ дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, нийслэл хотод шинэлэг үзмэр бий болгон цаашлаад олон улсын симпозиум болгон өргөжүүлж гадаад дотоодын уран бүтээлчдийг хамруулсан олон улсын арга хэмжээ болгон өргөжүүлэх зорилготой билээ.
Чулуун барималын симпозиумд нийт 12 уран бүтээлчийн 14 уран бүтээл хийгдсэн бөгөөд сэдэв хэв маягт баригдалгүй уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг урласанаар онцлог арга хэмжээ болсон юм.