Урлаг, соёл гэгээрлийн долоо хоног эхэлж байна

Соёлын бүтээлч сарын эхний долоо хоногт соёлын салбарын бодлогын хуралдаанууд өрнөсөн бол хоёр дах долоо хоногт Сэрж санах түүх буюу Соёлын өвийн долоо хоног амжилттай зохион байгуулагдсан. Харин энэ долоо хоног бол “Сэтгэл ариусгах урлаг” буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног билээ.

Урлаг, соёл, гэгээрлийн долоо хоногт дүрслэх урлаг, утга зохиол, ном хэвлэл, кино, дуу хөгжим зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарууд хамрах бөгөөд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, Үндэсний номын сангийн 100-н жил, “Пөөдөө" бүрэн хэмжээний УСК-ны дүр тайз дэлгэцийн бүтээлийн танилцуулга үзэсгэлэнгийн нээлт, “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Шувуучлахуй" арьсан урлагийн бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийг онцолж байна.

“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ нь Монголдоо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Мишээл экспогийн 2000 мкв үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид, 10 галерей болон үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаар онцлог юм. Тус үзэсгэлэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах зорилготой.

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын сан, мэдээллийн ажилтны улсын VIII зөвлөгөөн, Үндэсний номын сангийн 100-н жилийн ойн хүндэтгэлийн хурал, хүртээмжтэй номын сан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ танилцуулах өдөрлөг, Оюуны охь цахим үзэсгэлэн, Монгол толь бичгийн аппликейшний нээлт,“Хүүхэд-ном экспо”арга хэмжээ зохион байгуулагдана.

Түүнчлэн Олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг, УДЭТ-ын 90 жилийн ойд зориулсан “Хаадын хаан” түүхэн жүжгийн тоглолт, 2020, 2021 оны шилдэг 100 гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, Урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлэхүй" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалт, Урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлэхүй" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалт, Үндэсний кино, нэвтрүүлгийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх судалгааны хэлэлцүүлэг, "Баян Монгол - 50" пянзны нээлтийн арга хэмжээ, тоглолтуудыг үзэгч олондоо толилуулахаар төлөвлөлөө.