Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Ёслолд, “Чингис хааны одон”-т эрхмүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо. Ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.