Урилга

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д заасны дагуу худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах иргэдийн мэдээллийг авч байна.

Иймд үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцох боломжтой, худалдан авах ажиллагааны А3 сертификаттай иргэд овог, нэр, холбоо барих утасны дугаар, А3 сертификатын мэдээллээ 2021 оны 10 сарын 19-ний өдрийн дотор info@moc.gov.mn цахим шуудангийн хаягт ирүүлнэ үү.