“Хос бичигтэн яам” арга хэмжээг эхлүүллээ

Монгол хүн бүр үндэснийхээ бичиг үсгийг эзэмших, эх хэл, бичиг соёлоороо бахархах, уламжлан хөгжүүлэх, хүүхэд, залуус, нийт ард иргэдийг үндэсний бичгээ сурахыг уриалсан арга хэмжээг хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 09 дүгээр сарын 01-нд “Үндэсний бичиг соёлоороо бахархах өдөрлөг”-ийг “Өглөөний гудамж”-наа зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан үзэсгэлэн, уран бичлэгийн үзүүлбэр толилуулсан бөгөөд монгол бичиг соёлоо дээдлэгч залуус, иргэд бичиг үсэг, соёлын талаар санал бодлоо солилцож, уран бичлэгийн гайхамшгийг сонирхов.

Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” арга хэмжээг эхлүүлж бусад яам болон Засгийн газрын агентлаг, харьяа байгууллагуудыг үндэсний бичгээ сэргээхийг уриалж байна.

“Хос бичигтэн яам” арга хэмжээний хүрээнд Соёлын яам албан хаагчдынхаа үндэсний бичгийн чадварыг нэмэгдүүлж албан хаагч бүр “Хос бичигтэн” болохоор тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтаа эхэлж байгаагийн зэрэгцээ харьяа байгууллагуудынхаа хаягжилтийг нэгдсэн стандартаар монгол бичгээр бичих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Эдгээр нь “Алсын хараа-2050”-ын зорилтын “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх үүргийн хүрээнд, иргэдийн монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах орчин бүрдүүлэх, сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг үндэсний үзэлтэй иргэнийг төлөвшүүлж, “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулахад чиглэж байна