“Лимбэний шавь сургалтын танхим”-тай болов

Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын Лимбэчдийн холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулан сурталчлах, “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа” өвийг залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Лимбэний шавь сургалтын танхим”-ыг Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд байгууллаа.

Тус танхимын нээлтийн үйл ажиллагаанд Соёлын Яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын лимбэчдийн холбоо, Монгол улсын консерватори болон соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд оролцов.