Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзав

Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний нэр хүндтэй уралдаан, наадмыг бий болгох, хѳгжмийн үйлдвэрлэл, хөгжмийн бичлэгийн студи, продакшн, CD, DVD, дижитал худалдаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг бүртгэлжүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны зохицуулалтын талаар санал солилцов.

Уулзалт хэлэлцүүлэгт МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, УГЗ, Харанга хамтлагийн гитарчин, ая зохиогч Ц.Чулуунбат, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ нар оролцлоо.

Соёлын сайд дараагийн уулзалтаараа кино, дүрслэх урлагийн салбарынхантай уулзахаар төлөвлөж байна.