“Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын Үндэсний музей, Соёлын өвийн Үндэсний төв, ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хамтран “Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хурлын нээлтэд Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, МҮМ-н захирал, доктор, профессор Д.Сүхбаатар, Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн нар үг хэлж, доктор Д.Мөнхтогоо, Г.Энхбат, Ж.Мяндас, А.Янжив, М.Оюунтулга, Ч.Нацагням нар соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаарх илтгэлээ хэлэлцүүлэв.

Энэхүү хуралд 19 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд хурлыг зохион байгуулагч 3 байгууллагаас гадна Соёлын яам, Архивын ерөнхий газар, Театрын музей, Дүрслэх урлагийн музей, Хархорум музей, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ-ийн төлөөлөл илтгэл тавьж, цахимаар улс, аймгийн музейн 71 хүн хэрэглэгчийн компьютераас, гар утаснаас 100 гаруй хүн оролцлоо.