ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” болон “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ыг тус тус шинэчлэн батлуулахаар төслийг шинэчлэн боловсруулаад байна.

“Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын төсөлд өгөх саналаа Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Г.Ичинхорлоод ichinkhorloo@moc.gov.mn, "Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ын төсөлд өгөх саналаа Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяад ariunzaya@moc.gov.mn хаягаар тус тус ирүүлнэ үү.

Энд дарж үзнэ үү.