• Нацагийн Жанцанноров

    Товч танилцуулга

    1971 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургууль, 1979 онд Украин Улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Консерваторид суралцаж төгссөн.

    Хөгжмийн багш, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжилтэй.

    Багшийн сургуульд хөгжмийн онолын багш, Соёлын яаманд мэргэжилтэн, орлогч, нэгдүгээр орлогч сайд, Монгол ардын хувьсгалт намын Төв хороонд Урлаг, уран бүтээлийн асуудал эрхэлсэн зааварлагч, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэгээрлийн яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын гишүүн, Монгол Туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн ерөнхийлөгч, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай.

    Тэргүүлэх профессор цолтой.

    1989 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөр Монгол Улсын Төрийн шагнал, 2000 онд “Морин хуур яруу найрал хөгжмийн концерт”, “Сэтгэлд шингэсэн говь” зураглал, “Монгол аялгуу”, “Нутаг минь хүлэг минь” зэрэг морин хуурт зориулсан бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн.

    Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой.

    Нацагийн Жанцанноров
  • Гомбожавын Жигжидсүрэн

    Товч танилцуулга

    1967 онд Бүх Холбоотны Кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Кино найруулагч, кино зохиолч мэргэжилтэй.

    “Монгол кино” үйлдвэрт туслах найруулагч, найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар, Улсын Багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангийн багшаар ажиллаж байсан.

    Соёл урлагийн их сургуулийн профессор цолтой, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.

    1995 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, 2007 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнагдсан.

    Гомбожавын Жигжидсүрэн
  • Гэлэгпилийн Чулуунбаатар

    Товч танилцуулга

    1981 онд Монгол Улсын их сургуулийг Философи, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. 1993 онд Оросын Холбооны Улсын Удирдлагын академид “Дорно дахины хөгжлийн замын Монгол хувилбарын тухай онол арга зүйн эрэл хайгуул” сэдвээр нийгмийн ухааны докторын зэрэг, 2000 онд Шинжлэх ухааны академид “20-21 дүгээр зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

    Академич, шинжлэх ухааны доктор, профессор цолтой.

    2001 онд Алтан гадас одон, 2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан, Шинжлэх ухааны, Боловсролын, Төрийн албаны тэргүүний ажилтан.

    Гэлэгпилийн Чулуунбаатар
  • Ганбаатарын Ариунбаатар

    Товч танилцуулга

    2009 онд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

    Дэлхийн 40 гаруй улсад бие даасан тоглолт болон арга хэмжээнүүдэд оролцож Монгол эх орноо суртачилсан. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Оросын Холбооны Улсын Мариинский театрын Дуурийн гоцлоочоор ажиллаж байна.

    2011 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин цол, 2015 онд Оросын Холбооны Улсын Буриад Улсын Гавъяат жүжигчин цол, 2016 онд "Чингис Хаан" одонгоор шагнагдсан.

    Ганбаатарын Ариунбаатар
  • Гомбожавын Мэнд-Ооёо

    Товч танилцуулга

    1970 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэл-уран зохиолын ангийг төгссөн.

    Сүхбаатар аймагт багш, Монголын Радиогийн урлаг, соёлын редакцид редактор, ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан.

    1996 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2015 онд Чингис хаан одонгоор шагнагдсан.

    Гомбожавын Мэнд-Ооёо
  • Лхагвадоржийн Балхжав

    Товч танилцуулга

    Польш Улсын Кино урлагийн дээд сургууль, Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Кино, телевиз, театрын урлагийн дээд сургуулийг Кино телевизийн найруулагч мэргэжлээр төгссөн.

    Монгол телевизэд найруулагч, Телекино үйлдвэр, “Улаанбаатар” телевизийн дэд захирал бөгөөд уран сайхны удирдагч, Польш улсын Варшав хотын “Вот” телевизэд найруулагч, Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотын “Вронкс” дүүргийн телевизэд найруулагчаар тус тус ажиллаж байсан, “UBS” телевизийн ерөнхий захирал.

    2002 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.

    Лхагвадоржийн Балхжав
  • Дашзэвэгийн Жаргалсайхан

    Товч танилцуулга

    1989 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Театр урлагийн дээд сургуулийг Театр киноны жүжигчин мэргэжлээр төгссөн.

    1989 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна.

    1995 онд “Гоо марал”ын “Шилдэг эрэгтэй” жүжигчин, 2004 онд “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”, 2005 онд “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”, 2013 онд “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн. Монгол Улсын Гавъяат жүжигчин цолтой.

    Дашзэвэгийн Жаргалсайхан
  • Ганхүүгийн Пүрэвбат

    Товч танилцуулга

    Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгссөн. Шашны дээд сургуульд элсэн орж 1990 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дарамсала хотод шашны номонд суралцсан.

    Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээсэн бөгөөд шүншиглэх, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг аравнайлан амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон. Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулсан.

    Доктор, профессор цолтой. 2005 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.

    Ганхүүгийн Пүрэвбат
  • Бэх-Очирын Жаргалсайхан

    Товч танилцуулга

    Зөвлөлт Холбоот Улсын Эрхүүгийн их сургуулийг орос хэлний бэлтгэл курс, Ленинград хотын их cургуульд барилгын инженер мэргэжлээр суралцсан, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэргэдэх курсыг төгссөн. Магистр зэрэгтэй.

    “Баян Монгол” чуулгад дуучин, Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчин, Монголын Ардын армийн цэргийн “Оч” хамтлагт дуучин, хөгжимчин, удирдаач, Монголын Дуулаачдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

    Чингис хаан хамтлагын үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч. 2002 онд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог” дээд шагнал, 2015 онд Монголын рок попын анхны “Алдарын од” одонгоор шагнагдсан.

    Монгол Улсын Гавъяат жүжигчин цолтой

    Бэх-Очирын Жаргалсайхан
  • Баярмагнайн Дашдондог

    Товч танилцуулга

    Хилийн Цэргийн Хилчин хамтлагт дуучин, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дуу дүрсний найруулагчаар ажиллаж байсан.

    Хөх тэнгэр, Хар чоно хамтлаг, монголын хамгын анхны дуу бичлэгийн “Сонор” студи, “Натур саунд”, “Дашка студи”-ийг үүсгэн байгуулсан. 2016 онд “Хү” хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд тус хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байна.

    2009 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртсэн бөгөөд түүний байгуулсан “Хү” хамтлаг 2019 онд "Чингис Хаан" одонгоор шагнагдсан.

    Баярмагнайн Дашдондог
  • Дамдины Цоодол

    Товч танилцуулга

    1989 онд Улсын Багшийн дээд сургуулийн кино драммын анги, 2017 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн.

    Монгол телевизэд нэвтрүүлэгч, Олон нийтийн радио, телевизийн 5 дугаар нэгдлийн дарга, Кино программ, үнэ цэнэтэй бүтээлийн албаны ерөнхий продюсерээр ажиллаж байсан. 2016 оноос “Цэцэн энтертаймент”-ийн ерөнхий продюсерээр ажиллаж байна.

    2004 онд Алтан гадас одон, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.

    Дамдины Цоодол
  • Нанжидын Онон

    Товч танилцуулга

    1991 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, 2001 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

    Улсын драмын эрдмийн театр, Икс-түц продакшинд жүжигчинээр ажиллаж байсан. 2001 оноос Икс-түц продакшины захирлаар ажиллаж байна.

    2020 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.

    Нанжидын Онон
  • Эрдэнэцогтын Сонинтогос

    Товч танилцуулга

    Ленинградын Улсын их сургууль, Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, хэл шинжлэлийн мэргэжилтэй.

    Сэтгүүл зүйн магистр, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), профессор цолтой.

    Төвийн өдөр тутмын сонинд сэтгүүлч, тоймч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, хотын радиогийн захирал, Радио, телевизийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. 2010 оноос Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн захирлаар ажиллаж байна.

    2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2019 онд Оросын Холбооны Улсын Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.

    Эрдэнэцогтын Сонинтогос
  • Адъяабазарын Чадраабал

    Товч танилцуулга

    2001 онд Улсын Багшийн их сургуулийг Дүрслэх урлагийн багш мэргэжлээр төгссөн.

    Урлаг судлалын ухааны магистр цолтой. Азийн Уран Бүтээлчдийн Холбооны Монгол дахь зөвлөлийн тэргүүн.

    Монгол Улсын Боловсролын их сургуульд Дүрслэх урлагийн тэнхмийн багш, Монголын Урчуудын Эвлэлийн Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, тэргүүн, Монголын Уран Зургийн Галерейн захирал, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны тэргүүлэгч гишүүн, Азийн Урлагийн Музейн Захирлуудын Холбооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүнээр ажиллаж байна.

    2010 онд Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал, 2017 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.

    Адъяабазарын Чадраабал
  • Бат-Өлзийн Баатар

    Товч танилцуулга

    2003 онд Монгол Улсын Багшийн их сургуулийг зураач, 2007 онд Билиг дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Боролдой”, “G” студид зураач, найруулагчаар ажиллаж байсан. 2004 оноос “Херо энтертайнмент” студийг үүсгэн байгуулж захирал, найруулагчаар ажиллаж байна.

    Бүрэн хэмжээний 10 баримтат кино, 3 уран сайхны кино, баримтат уран сайхны цуврал нэвтрүүлэгүүд болох “Монгол тулгатны 100 эрхэм”, асуудал дэвшүүлсэн цуврал “Чухал 100 сэдэв” нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар ажилласан.

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан.

    Бат-Өлзийн Баатар